A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХЭНТИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 21

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн нурсан барилгыг сэргээн засварлах болон Өндөрхаан хотод баригдаж байгаад ажил нь зогссон 20 ортой зочид буудлын барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөн барьж дуусгахад зориулан 133,0 сая төгрөгийг Засгийн газрын өмч хувьчлалын сангаас гаргахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.

2.Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай эмчилгээ оношилгооны багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.

З.Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг сэргээн засварлах ажлын судалгаа, зураг төсвийг боловсруулж, хянах ажлыг энэ оны I улиралд, барилгын ажлыг мөн оны IҮ улиралд тус тус багтаан дуусгах арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Хэнтий аймгийн Засаг дарга (Ц.БАЛДАНДОРЖ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА