- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭРЭГЛЭГЧДЭД ТҮГЭЭХ ЭРЧИМ ХҮЧ, УСЫГ ТООЛУУРААР ХЭМЖИЖ ТООЦОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХЭРЭГЛЭГЧДЭД ТҮГЭЭХ ЭРЧИМ ХҮЧ, УСЫГ ТООЛУУРААР ХЭМЖИЖ ТООЦОХ ТУХАЙ
1995 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 67
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хэрэглэгчийн онцлогийг харгалзан зохих бэлтгэлийг нь хангуулсны үндсэн дээр тэдний хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч болон усны тооцоог дараахь хугацаанаас эхлэн тоолуураар хийж байх нь зүйтэй гэж үзсүгэй:
а/төвийн эрчим хүчний системээс цахилгаанаар хангагддаг 200 кВт-аас дээш суурилуулсан чадал бүхий хэрэглэгчдэд түгээсэн цахилгаан эрчим хүчийг 1996 оны 4 дүгээр сарын 1-нээс, цахилгааны бусад хэрэглэгчдийнхийг 1998 оны 9 дүгээр сарын 1-нээс;
б/шинээр барих, өргөтгөж шинэчлэх аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууцны барилга байгууламжид түгээх цахилгаан, дулааны эрчим хүч, усыг 1996 оны 6 дугаар сарын 1-нээс;
в/одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад түгээх дулааны эрчим хүч, усны тооцоог 1998 оны 1 дүгээр сарын 1-нээс.
2.Хэрэглэгчдийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд дурдсан хугацаанд багтаан цахилгаан, дулааны эрчим хүч, усны тоолууртай болгох арга хэмжээ авахын хамт одоо ашиглагдаж байгаа орон сууцанд дулааны эрчим хүч, ус дамжуулж байгаа системд ерөнхий тоолуур тавьж эрчим хүч, усаар хангагчийн болон орон сууцны байгууллагын хоорондын тооцоог тоолуураар хийх боломжийг 1998 онд багтаан бүрдүүлэх, цаашид айл бүрийг тоолуурт шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
З дахь хэсгийг Засгийн газрын 1996 оны 317 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.
4.Бүх төрлийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах, дулааны эрчим хүч, усны хэрэглэгчдийг тоолууржуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагад нийцүүлэн барилгын хийцийн техник, эдийн засгийн оновчтой шийдлийг сонгох, норм, стандартыг боловсронгуй болгох талаар холбогдох яам, газартай хамтран төсөл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/-д даалгасугай.
5.Эрчим хүч, усыг хэмнэх арга зам, ач холбогдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж байхыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Радио,телевизийн хэрэг эрхлэх газар /Б.ӨВГӨНХҮҮ/, "Засгийн газрын мэдээ" сонины газар /Х.ЦЭВЛЭЭ/-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A

1995 оны 5 дугаар сарын 10-ны өдөр |
Улаанбаатар хот |