A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 95

Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын "Дархан мах экспо" хувьцаат компаниас Япон Улсын "Эйко корпораци"-тай хамтран 51 хувийн хөрөнгө оруулж гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэх хувь нийлүүлсэн "Дархан фуудс" хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулан ажиллуулах тухай "Дархан мах экспо" хувьцаат компанийн саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ