- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЯНАЛТЫН ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХЯНАЛТЫН ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 212
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэвийн ажиллагааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 17 дугаар тогтоолоор баталсан "Төмөр замын тээврийн улсын хяналтын дүрэм"-д дор дурдсан агуулгатай 7' , 11 дүгээр зүйл шинээр нэмсүгэй:
7`.Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
а/төмөр замын хориотой бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, галт тэрэгний хөдөлгөөн дунд бууж суусан бол 500-1000, галт тэрэг дур мэдэн зогсоосон, гишгүүр, дээвэр дээр зорчсон зэрэг төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол 2ООО-5ООО, гарцгүй газраар мал, ердийн хөсөг гаргасан, хамгаалалтын тор гэмтээсэн, хориг хашаанд мал оруулсан, суудлын вагоны хаалга, цонхыг санаатайгаар хагалж, эвдсэн бол 5ООО-1ОООО, ачаатай вагоны хаалга, нээлхийг дур мэдэн нээж ачаа асгарч нурахад хүргэж, төмөр мын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, бараа, эд зүйл нуух зорилгоор вагоны хана, тааз, суудлыг задалж гэмтээсэн бол 1ОООО-15ООО, төмөр зам дээр галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг тавьсан, замын хамгаалалтын хаалт гэмтээсэн, гарцгүй газраар төмөр зам дээгүүр тээврийн хэрэгслээр гарсан бол 2ОООО-25ООО, төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний эд анги гэмтээсэн бол 5ОООО хүртэл, галт тэргээр тасалбаргүй зорчсон бол зорчсон зайнаас хамааруулан дотоодын галт тэргэнд 2ОО 15ООО, олон улсын галт тэргэнд 4ОООО хүртэл төгрөгөөр буруутай этгээдийг торгох ба эдгээр зөрчлийг өөрөө гаргасан буюу гаргах бололцоо нөхцөл олгосон төмөр замын ажилтанд зөрчил гаргасан этгээдтэй нэгэн адил үзэж дурдсан хэмжээний торгууль ногдуулах;
б/төмөр замын тээврийн хяналтын улсын ерөнхий, ахлах байцаагч нар хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтанд 5ООО-1ОООО, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн албан тушаалтанд 15ООО хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
в/шалгуулагч албан тушаалтан, иргэд төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5ООО-25ООО, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг З5ООО хүртэл, хяналт шалгалтын холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг ЗОООО-5ОООО төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлнэ.
11.Төмөр замын хяналтын улсын байцаагч нь энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН
Текст томруулах
A
A
A

1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр |
Улаанбаатар хот |