- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 151
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хуяглан хүргэлт, хяналт хамгаалалтад зориулж машин техник, тоног төхөөрөмж авахад болон Багануурын хорих ангийн хоригдлын байрыг өргөтгөх, хугацаагүй хорих тусгай салбарын байр барихад шаардагдах хөрөнгийг хянан үзэж 1995 оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгах арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/-д даалгасугай.
2.Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Дарьт дахь хорих ангийг энэ оны 1О дугаар сард багтаан чанга дэглэмтэй хорих анги болгон зохион байгуулах, цагдан хоригдогчдыг Хорих байгууллагуудыг удирдах газрын харьяа нэгдсэн эмнэлэгт эмчлэх журам гаргаж мөрдөх, урьдчилан хорих байрын эмнэлгийн тасгийг өргөтгөх арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газар /Б.ПҮРЭВ/, Хорих байгууллагуудыг удирдах газар /Г.ДЭНДЭВ/-т тус тус даалгасугай.
3.Дарьтад чанга дэглэмтэй хорих анги байгуулагдаж байгаатай холбогдуулан хамгаалалтын салбарыг шинээр зохион байгуулах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газар /Б.ПҮРЭВ/, Хууль зүйн сайд Н.Лувсанжав, Сангийн сайд Д.Даваасамбууд даалгасугай.
4.Дарьт дахь чанга дэглэмтэй хорих ангийг хамгаалах дотоодын цэргийн салбарт 8 га эдэлбэр газар олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга /И.НЯМБУУ/-д үүрэг болгосугай.
5."Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1994 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зохицуулалт хийх тухай" Засгийн газрын 1994 оны 6 дугаар сарын ЗО-ны өдрийн 122 дугаар тогтоолын хавсралтын З5-д заасны дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар олгох 12 сая төгрөгийг хугацаагүй хорих ялыг эдлүүлэх гяндангийн барилга, дулааны шугам, нэгдсэн эмнэлэг болон хүүхдийн хорих ангийн байрыг засварлах, Мөнгөнморьтын хорих ангийг нүүлгэн шилжүүлэхэд зохицуулан зарцуулахыг Хорих байгууллагуудыг удирдах газар /Г.ДЭНДЭВ/-т зөвшөөрсүгэй.
6.Амгалан дахь төвлөрсөн хорих ангид захиалга өгч хоригдлуудыг ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Ннийслэлийн Засаг дарга /Ц.БААСАНЖАВ/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хууль зүйн Н.ЛУВСАНЖАВ
Текст томруулах
A
A
A

1994 оны 8 дугаар сарын 24-ний өдөр |
Улаанбаатар хот |