- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ, ЗАРЛИГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУУЛЬ, ЗАРЛИГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 204
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Архидан согтуурахтай тэмцэх талаар гарсан хууль, зарлиг, тогтоол шийдвэрүүдийн биелэлтийг нийгмийн дэг журам хангах ажлыг зохицуулан зохион байгуулах салбар зөвлөлтэй хамтран төр, олон нийтийн болон бусад бүх байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр шалган дүгнэлт хийж, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэн дүнг хагас жил тутамд Засгийн газарт илтгэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 151 дүгээр зарлигаар Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, 1995 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Хууль зүйн сайд, Худалдаа, үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт даалгасугай.
З.Согтууруулах ундаагаар үйлчлэх байгууллагууд /зочид буудал, зоогийн газар, шөнийн цэнгээний газар/-ын үйлчилгээний зэрэглэл, тэдгээрт согтууруулах ундаагаар үйлчлэх журмыг 1995 оны 1 дүгээр сард багтаан шинэчлэн боловсруулж батлуулахыг Худалдаа, үйлдвэрийн яаманд,энэхүү журмыг үндэслэн зөвшөөрөл олгож үйлчилгээний чанарт байнга хяналт тавих, үйлчилгээний зэрэглэлийг өсгөх буюу бууруулах арга хэмжээ авч байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4."Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль" болон согтууруулах ундааг импортлох, худалдах, түүгээр үйлчлэх, хяналт тавих талаар Засгийн газраас баталсан журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын дээрх үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгож байхыг Худалдаа, үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосугай.
5.Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхийг Шинжлэх ухаан, боловсролын яам, Соёлын яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам болон бүх шатны Засаг даргад даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 76 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтуудад дараахь өөрчлөлт оруулж 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй:
а/ 1 дүгээр хавсралтын З-ын 4 дүгээр заалт: "З.4.Бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа нь тогтоогдвол холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуйн яам хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авна."
б/ 2 дугаар хавсралтын 2-ын 6 дугаар заалт: "2.6.Зөвшөөрлийн хуудсанд заагдсанаас өөр нэр төрлийн болон шинжилгээгүй, илүү хэмжээний согтууруулах ундааг импортоор оруулж ирэхийг хориглоно. Хүнсний спиртийг согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж зөвхөн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах бөгөөд спирт импортлоход Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тодорхойлолт гаргуулсан байна."
в/ 2 дугаар хавсралтын З-ын 6 дугаар заалт: "З.6.Жижиглэн худалдаалах цэгүүдэд хүнсний спирт худалдах, бүх төрлийн архи, дарс, пиво /шар айраг/-ыг дахин савлах буюу хундагалаж, аягалаж борлуулахыг хориглоно."
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ
Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Текст томруулах
A
A
A

1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр |
Улаанбаатар хот |