A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨӨ АЖ АХУЙН БАНКИЙГ ХУВЬЧЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 46-54 дүгээр зүйл, Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г 1 дүгээр, "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .

2. Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах /худалдах/ доод үнийг 3280000 ам.доллараар тогтоосугай.

3. Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгах нь:

а/Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэлээлж сурталчилсугай;

б/Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах уралдаант шалгаруулалтыг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-ын дагуу зохион байгуулан явуулсугай;

в/Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах уралдаант шалгаруулалт /тендер/-д ялсан худалдан авагчтай "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-д заасан болзол, нөхцөлийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН