- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2000 оны 3 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 37
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтын, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохицуулан хяналт тавьж ажиллахыг Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд даалгасугай.
3,"Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг эрхэлсэн асуудлынхаа хүрээнд зохион байгуулан ажиллахыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх