A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол, тэжээл"/

2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 242

Хүнсний тухай хууль болон "Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 172 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол, тэжээл" Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, хүнсний аюулгүй байдлын асуудлыг зохицуулах Салбар хоорондын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт, Салбар хоорондын үндэсний хорооны дүрмийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. /3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны тодорхой хэсгийн хэрэгжилтэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэх, тодорхой зорилт, шаардагдах зардлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Үндэсний хорооны дарга Д.Насанжаргалд үүрэг болгосугай . (Энэ тогтоолыг 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР