A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Сум, суурин газрын дулаан хангамжийн хөтөлбөр/

Дугаар 147

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Сум, суурин газрын дулаан хангамжийн хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах зардлыг тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийг ашиглах замаар шийдвэрлэж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Гадаад харилцааны сайд Н.Туяа, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ