- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Орон сууц" үндэсний хөтөлбөр,Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайла

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Орон сууц" үндэсний хөтөлбөр,Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журам/
2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 58
Орон сууцны тухай хуулийн 10 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2002 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Орон сууц" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журмыг 3 дугаар хавсралт, Орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай./Энэ тогтоолын 3-р хавсралтад ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. "Орон сууц" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан түүнд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт үүрэг болгосугай.
3. Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, сангаас зээл олгох, түүнийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай.
4. "Орон сууц" үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
