A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫГ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 246-р тогтоолоор хүчингүй/

2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 139

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны тодорхой хэсгийн хэрэгжилтэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэх, дотоод эх үүсвэрээс шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР