A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 5

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Хүн амын эрүүл мэндийн боловсрол" хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /2 дугаар хавсралтыг 2002 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон./.

2."Хүн амын эрүүл мэндийн боловсрол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээний зардлыг 1998 оноос эхлэн тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

З.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг Үндэсний зөвлөлд тайлагнаж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар жил бүрийн IҮ улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга Л.Зоригт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН