A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 61 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 61 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

1999 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Гадаад орон, олон улсын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авах хөгжлийн албан ёсны зээл, тусламжийг зохицуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох сайд, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагад үүрэг болгосугай.

З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 247 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ