A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БОЛОН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

1998 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр Уран зургийн галерейн сан хөмрөгийг, хөгжмийн том хэлбэрийн бүтээлээр урлагийн байгууллагын болон сургалтын урын санг баяжуулах шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журмыг 1 дүгээр, Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Улсын санд хөгжмийн том хэлбэрийн бүтээл худалдан авахад 12,0 сая төгрөг, дүрслэх урлагийн шилдэг бүтээл худалдаж авахад зориулан 20,0 сая төгрөгийг 1999 оноос эхлэн жил бүр улсын төсвөөс Соёл, урлаг хөгжүүлэх санд тус тус хуваарилан олгож байхыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрслэх урлагийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 34 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн "а" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН