- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨӨГ ЦАХИЛГААНЖУУЛАХ,МЭДЭЭЛЭЛЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨДӨӨГ ЦАХИЛГААНЖУУЛАХ,МЭДЭЭЛЭЛЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 49
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Хөдөөгийн хөдөлмөрчдийг цахилгааны эх үүсвэр,мэдээллийн хэрэгслээр хангах эрчим хүчний бага чадлын эх үүсвэрийн болон мэдээллийн хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой "Хөдөөгийн айл өрхийн цахилгааны эх үүсвэр, мэдээллийн хэрэгслийн хангалтыг сайжруулах дунд хугацааны хөтөлбөр"-ийг сайшаасугай /Хөтөлбөрийг хавсаргав/.
2.Хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой төслүүдийг уралдуулан шалгаруулж Засгийн газрын төсөл болгон жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэхийг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Хүнс, хөдөө аж ахуйн яам /Ц.ӨӨЛД/, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/-д даалгасугай.
З.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 80,0 сая төгрөгийг нарны эрчим хүч ашиглах, 70,0 сая төгрөгийг малчдыг салхины хүчээр ажиллах цахилгааны эх үүсвэрээр хангахад, З00,0 сая төгрөгийг салхины эрчим хүч ашиглан сумдын төвийг цахилгаанжуулахад тус тус зарцуулахын зэрэгцээ хуурай зай, бага оврын телевиз, радио хүлээн авагч зэрэг мэдээллийн хэрэгслийн үйлдвэрлэлийг зохион байгуулахад эхний ээлжинд шаардагдах 220 сая төгрөгийг Өмч хувьчлалын сангаас зээлээр олгохыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс /Л.ЭНЭБИШ/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/ нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П. ЖАСРАЙ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Хүнс,хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН
Текст томруулах
A
A
A

1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр |
Улаанбаатар хот |