A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХИЙН БИЧГЭЭР ХИЙСЭН ХУВЬЧЛАЛЫН ДҮНГИЙН ТУХАЙ

1995 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 149

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Төрийн өмчийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлан баталгаажуулах үйл явц дуусч байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх хувьчлалын ажлыг энэ оны 9 дүгээр сарын 1-нээр тасалбар болгон дуусгаж, цаашид төрийн өмчийн хувьчлалыг сонгомол арга хэлбэрээр явуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Дор дурдсан арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбишид даалгасугай:

а)үйлдвэр, аж ахуйн газрын хувьцаагаар баталгаажаагүй Монголын хөрөнгийн биржийн брокерийн пүүсүүдэд урьдчилан захиалга авсан хөрөнгө оруулалтын эрхийн бичгүүдийг хувьчлагдах компани, аж ахуйн нэгжүүдийн хувьцаагаар баталгаажуулах;

б)энэ тогтоолын хавсралтад заасан нэр бүхий улсын үйлдвэрийн газар, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг "Өмч хувьчлалыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор баталсан их хувьчлалын хүрээнд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг оролцуулан хувьчлах улсын үйлдвэрийн газар, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн жагсаалтаас хасч, бэлэн мөнгөөр хувьчлах.

З."Эрдэнэт" үйлдвэр,"Монголросцветмет" нэгдлийн үндсэн хөрөнгийн хөдөлгөөн (1991 оны 7 дугаар сарын 1-нээс хойш), үнэлгээ, дотоод, гадаад зээл, өр төлбөр, авлага, хандив өргөсөн, ивээн тэтгэсэн хөрөнгийн тооцоог 1995 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар нарийвчлан гаргасны үндсэн дээр эдгээр үйлдвэрүүдийг хувьчлах иж бүрэн төслийг Монгол банктай хамтран боловсруулж, энэ оны IҮ улиралд багтаан Засгийн газрын Өмч хувьчлалын комисст оруулж шийдвэрлүүлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ