A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨТӨЛБӨР ,ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийг 1997 онд хэрэгжүүлэх арг
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР ,ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийг 1997 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх Засгийн газрын дэргэдэх зөвлөл/

1997 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 122

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, " Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийг 1997 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт, "Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх Засгийн газрын дэргэдэх зөвлөл"– ийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хөтөлбөр, төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсвийн төсөлд тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд П. Цагаан, Хууль зүйн сайд Ж. Амарсанаа нарт даалгасугай.

3. Хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг зохион байгуулж, хяналт тавин ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Ч. Амарболдод үүрэг болгосугай .

4. Энэ хөтөлбөрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай .

/Энэ тогтоолын 2, 3 дугаар хавсралтыг 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М. ЭНХСАЙХАН

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ж. АМАРСАНАА