A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх хөтөлбөр/

1998 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 103

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :

1."Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай..

2.Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг жил бүрийн эцэст Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Н.Алтанхуягт даалгасугай..

3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Газар тариалангийн үйлдвэрлэлд техникийн шинэчлэл хийх, шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээг гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгө болон жил жилийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Батбаяр, Гадаад харилцааны сайд Р.Амаржаргал нарт даалгасугай..

5.Газар тариалангийн газрын төлбөрөөс орох орлогын 50 хүртэл хувийг атаршсан газрыг нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан зарцуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.