- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /”Биотехнологи” дэд хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Биотехнологи" дэд хөтөлбөр/
1998 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 128
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 61 дүгээр тогтоолоор баталсан "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Биотехнологи" дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /Засгийн газрын 2001 оны 76-р тогтоолоор 2-р хавсралт хүчингүй болсон/
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган, гадаадын зээл, тусламжийн хүрээнд санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Батбаяр, Гадаад харилцааны сайд Р.Амаржаргал нарт даалгасугай.
З.Хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Үндэсний зөвлөлийн дарга, Сангийн сайд Б.Батбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
