- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр/
1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 105
"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсгийн 1, З, 6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
З.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарах зардлыг төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд П.Цагаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
