- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Усны үндэсний хөтөлбөр, Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжинд хийх ажлын т

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Усны үндэсний хөтөлбөр, Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжинд хийх ажлын төлөвлөгөө/
1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 43
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1998 оны 9 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Усны үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтын, " Усны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүн"- ийг 2 дугаар хавсралтын, "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжинд хийх ажлын төлөвлөгөө"-г З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжаар санхүүжүүлэх боломжийг судалж, саналаа гадаадын холбогдох улс орон, байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сангийн сайд Я.Очирсүх нарт даалгасугай.
З.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дотоодын эх үүсвэрээс шаардагдах хөрөнгийг 1999 оноос эхлэн жил бүрийн төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Үндэсний зөвлөлийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
(Энэ тогтоолыг 2010-11-23-ны 304-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Текст томруулах
A
A
A
