- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /”Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр/
1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 64
Монгол Улсын малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын, уг хөтөлбөрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар /2-р хавсралтыг 2001 оны 76-р тогтоолоор хүчингүй болгосон/ хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг Хөтөлбөрийн зөвлөлд тайлагнаж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт мэдээлж байхыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэнд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.СОДНОМЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
