- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Нэг суурин-нэг бүтээгдэхүүн/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Нэг суурин-нэг бүтээгдэхүүн/
Дугаар 138
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай
2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Н.Алтанхуягт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай
3. Засгийн газрын 2005 оны 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтад "39. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөл-Монгол Улсын Шадар сайд" гэж нэмсүгэй.
4. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд, хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A
