A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр/

Дугаар 47

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн "Мал сүргийг ган, зудаас хамгаалах тогтолцоо, гамшгийн тусламжийн сүлжээ бүрдүүлэх" зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээ, зардлыг 2001 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Мал хамгаалах санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах тухай журмыг Санхүү, эдийн засгийн яамтай, Ган, зудын үнэлгээ хийх журам, хэрэглэх аргачлалыг Байгаль орчны яам болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран боловсруулж энэ оны Ш улиралд багтаан Засгийн газарт оруулж хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

4. Бэлчээр ашигласны төлбөр, хувийн мал бүхий иргэдээс авах орлогын албан татварын зохих хэсгийг мал хамгаалах санд төвлөрүүлэн ашиглахтай холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж 2001 оны 6 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

5. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 10 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ