A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 2004 онд хувьчлах/

Дугаар 13

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 33 дугаар зүйл, Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийн 1.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Төрийн өмчийг 2004 онд хувьчлах хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай

2. Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгах нь:

а/энэхүү хөтөлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох яамдтай хамтран зохион байгуулж хэрэгжүүлсүгэй;

б/"Төрийн өмчийг 2004 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 2 дугаар хавсралтад заасан аж ахуйн нэгжүүдээс өөрчлөн байгуулалтыг хийж дууссан, хувьчлалын бэлтгэл хангагдсан аж ахуйн нэгжийг 2004 онд хувьчлах арга хэмжээ авсугай;

в/хувьчлах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн худалдагдах үнийн дүнгийн 10 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан ягаан тасалбарыг төлбөрт тооцон авсугай..

3. Баян-Өлгий аймагт байгаа хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбарын үлдэгдлийг эзэмшигчидтэй нь тохиролцон "Монголын хөрөнгийн бирж" ХК дээр арилжаалахаар нийлүүлэлт хийгдсэн "Говь" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа болон төрийн өмчийн оролцоотой бусад хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаанд оруулан дуусгах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ), Үнэт цаасны хороо (С.ГҮНДЭНБАЛ)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН