A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх хөтөлбөр/

/Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх хөтөлбөр/

2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 72

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагын оролцоо, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон заавар, журмыг боловсруулан батлуулж, мөрдүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, Сангийн сайд Я.Очирсүх нарт үүрэг болгосугай.

(Энэ тогтоолыг 2011-03-09-ний 72-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).