A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Монгол орны геомэдээллийн сан"/

2001 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 183

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Монгол орны геомэдээллийн сан" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Монгол орны геомэдээллийн сан" хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2002 оноос эхлэн жил бүрийн улсын төвлөрсөн төсвийн геологийн судалгааны зардалд оруулан тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.

4. Геологийн мэдээллийн төвийг тусгай байранд байршуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт болон Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ