- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /“Сонгодог урлаг” хөтөлбөр /

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 266
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Сонгодог урлаг" хөтөлбөр /
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Сонгодог урлагийг дэмжих "Сонгодог урлаг" хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тухайн жилийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага зохицуулалтаар ханган ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
