- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /”Ноос” дэд хөтөлбөр, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Ноос" дэд хөтөлбөр, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ/
2001 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Ноос" дэд хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
2. "Ноос" дэд хөтөлбөрийн зорилтын биелэлтийг хангаж, үр дүнг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт тайлагнаж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт үүрэг болгосугай.
З. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2002 оноос эхлэн жил бүр улсын төвлөрсөн төсвөөс гаргах, үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслийг гадаад орон, олон улсын зээл, тусламжид хамруулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
