A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын Худалдан авах ажиллагааны дунд хугацааны сургалтын хөтөлбөр, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын Худалдан авах ажиллагааны дунд хугацааны сургалтын хөтөлбөр, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө/

2001 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 9

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Засгийн газрын Худалдан авах ажиллагааны дунд хугацааны сургалтын хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, " Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралт ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. ./2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах дотоод эх үүсвэрийг 2001-2003 оны төсвийн төвлөрсөн арга хэмжээний зардалд тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах гадаад эх үүсвэрийг гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын тусламжаар санхүүжүүлэх боломжийг судалж, саналаа гадаадын холбогдох улс, байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт даалгасугай.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэрэгжилтийн явцын талаар жил бүр Засгийн газарт тайлагнаж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналаа танилцуулж байхыг Үндэсний зөвлөлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН