- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1997 оны 7 дугаар сарын 2- ны өдөр
Дугаар 160
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай/
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.
/Засгийн газрын 2001 оны 84 дүгээр тогтоолоор 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсон/
2.Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 40, 228, 1997 оны 26, 75, 85 дугаар тогтоолуудаар хувьчлагдахаар заагдсан боловч хувьчлагдаагүй байгаа төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа энэхүү хөтөлбөрийн арга зарчмыг баримталж хэрэгжүүлэхийг Сангийн сайд П.Цагаан, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод тус тус даалгасугай.
3.Хөтөлбөрт тусгагдсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийг Төрийн өмчийн хорооны мэргэжил, арга зүйн удирдлагын дор энэхүү хөтөлбөрийн арга зарчмаар хувьчлахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
