A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 283 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 202

Тахир дутуу иргэдийн талаар төрөөс явуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :

1.Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаярт даалгасугай.

3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээний зардлыг жил бүрийн төсвийн төлөвлөгөөнд тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ