A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 229

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, уг хөтөлбөрийг 2000-2005 онд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг 2 дугаар, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2.Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хагас жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих зөвлөлийн дарга Н.Батбаярт даалгасугай.

3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн дэргэд насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх /орон тооны бус/ зөвлөл байгуулах асуудлыг 2000 оны 1 улиралд багтаан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Д.Ганболдод үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Р.АМАРЖАРГАЛ

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ГАНБОЛД