A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр/

Дугаар 137

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг 1 дүгээр, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөтөлбөрийн зөвлөлийн дарга Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргилд даалгасугай

3. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл, төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг эрхэлсэн асуудлынхаа хүрээнд зохион байгуулан ажиллахыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ