- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих/
Дугаар 92
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүтцийн болон хөрөнгө оруулалтын бодлого, бүс нутаг, дэд бүтцийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт, хөтөлбөрийг өөрийн эрхлэх ажлын хүрээ, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан "Ажилгүйдлийг бууруулах Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
