A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /2005 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1999 оны 2 дугаар сарын 1 -ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтын, уг хөтөлбөрийг зохион байгуулж хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн ийг 2 дугаар хавсралтын /2дугаар хавсралтыг 2001 оны 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын зардлыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч. Содномцэрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцах яам, албан тушаалтан хугацаатайгаар төлөвлөн биелэлтийг зохион байгуулж хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Засгийн газарт жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор тайлагнаж байхыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Ч. Содномцэрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ