- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр/
Дугаар 9
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 33 дугаар зүйл, "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомж, "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн дагуу холбогдох яамдтай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо /Л.Пүрэвдорж/-нд даалгасугай.
3.Төрийн өмчийн хороо /Л.Пүрэвдорж/-нд зөвшөөрөх нь:
а/"Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 2 дугаар хавсралтад тусгасан аж ахуйн нэгжүүдээс өөрчлөн байгуулалтыг хийж дууссан, хувьчлалын бэлтгэл хангагдсан аж ахуйн нэгжийг 2002 онд хувьчлах арга хэмжээ авсугай;
б/хувьчлах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн худалдагдах үнийн дүнгийн 10 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр болон ягаан тасалбарыг төлбөрт тооцон авсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
