- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр/ - /Засгийн газрын 2005 оны 75 дугаар

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр/ - /Засгийн газрын 2005 оны 75 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 153
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтийг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг салбар, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж, биелэлтийг нь жил бүрийн 12 дугаар сард багтаан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ирүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, дүнг нэгтгэн дараа оны 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт үүрэг болгосугай.
4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ болон түүнд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөр хамгааллын талаар авах зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар тогтоол, "Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1996 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоол, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
