A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр/

Дугаар 260

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт, "Бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд хэрэглэх сурах бичиг зохиох, хэвлүүлэх зардал"-ыг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

З. "Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, бүсийн хэмжээнд хариуцан зохион байгуулж, гүйцэтгэлийг нь жил тутам дүгнэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН