A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ/ Аргаль хонийг хамгаалах үндэсний хөтөлбөр/

2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 269

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Аргаль хонийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Аргаль хонийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг олон улсын байгууллагын төсөлд хамруулах замаар санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд нарт үүрэг болгосугай.

3. "Аргаль хонийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт 2004 онд тайлагнахыг Байгаль орчны сайд У.Барсболдод даалгасугай.

(Энэ тогтоолыг 2011-09-21-ний 277-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)