A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ/ Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр/

Дугаар 251

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2003 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

3. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, тус хөтөлбөрийн үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА