- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР САЙШААХ ТУХАЙ /Монгол Улсын ХХI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР САЙШААХ ТУХАЙ /Монгол Улсын ХХI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр/
1998 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 82
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран боловсруулсан "Монгол Улсын ХХ1 зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Монгол Улсын ХХI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг сайшааж, "Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"- ийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай. /Засгийн газрын 1999 оны 26 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ .
2."Монгол Улсын ХХI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөлийн дарга Ц.Элбэгдоржид даалгасугай.
3."Монгол Улсын ХХI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-т тусгагдсан арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлж байхыг Засгийн газрын гишүүд,, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Монгол Улсын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн асуудлаар 1998 оны 6 дугаар сарын 15-16-нд болох үндэсний чуулга уулзалтын бэлтгэлийг хангаж, зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Тогтвортой хөгжил төслийн Үндэсний захирал Т.Лхагваад даалгасугай.
5. "Монгол Улсын ХХI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг Монгол, англи хэл дээр хэвлүүлэхэд шаардагдах 10,0 сая төгрөгийг гадаад сурталчилгааны арга хэмжээнд төлөвлөгдсөн төсвөөс гаргахыг Сангийн сайд Б.Батбаярт зөвшөөрсүгэй.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 199 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
