- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 13
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Ойн тухай үндэсний хөтөлбөрийн 1 дүгээр үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 1 дүгээр хавсралт, Ойн тухай үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт, "Үндэсний хорооны дүрэм"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. ./2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
2. Орон нутагт Үндэсний хорооны салбарыг бий болгон "Ойн тухай үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажлын явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Үндэсний хорооны дарга У.Барсболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
