A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

.1."Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. . /3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүйн сайд Д.Ганболдод даалгасугай.

3.Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг өөрийн хариуцсан салбартаа зохион байгуулахыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД