- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ / Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр /

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ / Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр /
Дугаар 182
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, "Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн эхний шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг төвлөрсөн болон орон нутгийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжийн хүрээнд хамруулж зохицуулан шийдвэрлэж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
