- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний хөтөлбөр/
Дугаар 75
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний хөтөлбөр (2005-2010 он)-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, уг хөтөлбөрийг салбар, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, нэгдсэн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 153 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
