A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ/ Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр/

(Энэ тогтоолыг 2010-04-14-ний өдрийн 90-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2003 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 141

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны /2003-2007 оны/ төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .

2. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг биелүүлэх ажлыг зохион байгуулан явцад нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт үүрэг болгосугай.

3. Цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөв болон гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжийн хүрээнд зохицуулан шийдвэрлэж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрүүдийн тухай" Засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр" гэснийг хүчингүй болсонд тооцсугай.