- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ/“Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ/"Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"/
2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 202
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .
2. Төлөвлөгөөнд тусгасан ажлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт даалгасугай.
3. Улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнд тулгуурлан жижиг, дунд үйлдвэр байгуулах ажлыг төсөл сонгон шалгаруулах замаар, онолын суурь судалгаа явуулах ажлыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу байгууллагыг санхүүжүүлэх, грант олгох хэлбэрээр тус тус гүйцэтгэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
