- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ БАТЛАХ ТУХАЙ /“Үр” дэд хөтөлбөр, “Уринш-2001” төсөл/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 2 дугаар сарын 26–ны өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ БАТЛАХ ТУХАЙ /"Үр" дэд хөтөлбөр, "Уринш-2001" төсөл/
Газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоож, түүний тогтвортой хөгжих нөхцөлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Үр" дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, "Уринш-2001" төслийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. "Үр" дэд хөтөлбөр, "Уринш-2001" төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөс бүрдсэн сангаас гаргах асуудлыг холбогдох улс, байгууллагад тавьж шийдвэрлэхийг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
